ДАШТ-аас медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гурван тамирчин "Будапешт-2018" чөлөөт бөхийн ДАШТ-аас медаль хүртсэн. Тодруулбал, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга,
Мэдээллийн алба

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн гурван тамирчин "Будапешт-2018" чөлөөт бөхийн ДАШТ-аас медаль хүртсэн. Тодруулбал,"Будапешт-2018" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медалийн эзэн болсон. Үүнтэй холбогдуулан тус сургуулийн дэргэдэх Биеийн тамир, спортын ахлах сургуулийн хамт олон Будапештын дэвжээнд медаль хүртсэн төгсөгч, тамирчдыг өчигдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


















