Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно

Мөн 70 кг-ын жинд финалдсан гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга өнөөдөр алтан медалийн төлөө барилдах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно. Зураг: МҮОНРТ

Хорватын Загреб хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 74 кг-д Эрдэнэбатын Төгсжаргал, 79 кг-д Олонбаярын Сүлдхүү, 92 кг-ын жинд Төмөрбаатарын Дэмчигдорж нар хүч сорихоор зэхэж байна.

Мөн 70 кг-ын жинд финалдсан гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга өнөөдөр алтан медалийн төлөө барилдах юм.

Түүнчлэн 61, 70, 86, 125 кг-ын жингийн дагах болон 57, 74, 79, 92 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаанууд 16:30 цагаас эхэлнэ.

Харин 61, 70, 86, 125 кг-ын жингийн финалын барилдаанууд 00:00 цагаас явагдах хуваарьтай байна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах