ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар тэмцээнээ өндөрлүүллээ
Өчигдөр 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар БНСУ-ын тамирчин Хам Сёонгт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

Йорданы нийслэл Амман хотод сонирхогчдын боксын “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгох тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар БНСУ-ын тамирчин Хам Сёонгт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Хам Сёонг нь зургаан жилийн өмнө нутагтаа болсон Азийн наадмын тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, өдгөө мэргэжлийн бокст хүч үзэж байгаа Г.Төгсцогтыг ялж байсан билээ.


















