Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл дасгалжуулагчийн хамт Истанбулыг зорино

Тэднийг олимп, дэлхийн аварга, Европын есөн удаагийн аварга Таха Акгулы бэлтгэлд урьсан бөгөөд хүнд жингийн Лхагваа-Таха нар ойрмогхон хоёр ч удаа хүч үзээд байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл дасгалжуулагчийн хамт Истанбулыг зорино
ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл дасгалжуулагчийн хамт Истанбулыг зорино. Зураг: МҮОНРТ

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл өөрийн дасгалжуулагч Б.Баттулгын хамт ойрын үед Истанбулыг зорих гэж байна.

Тэднийг олимп, дэлхийн аварга, Европын есөн удаагийн аварга Таха Акгулы бэлтгэлд урьсан бөгөөд хүнд жингийн Лхагваа-Таха нар ойрмогхон хоёр ч удаа хүч үзээд байгаа билээ.

Анх “Токио-2020” олимпын хүрэл медалийн төлөө тэд халз тулж, улмаар энэ оны хоёрдугаар сард болсон Яшар Догугийн финалд дахин таарсан юм. Одоогоор хоорондын барилдааны харьцаагаар Тахагийн давуутай байгаа ч өсч яваа өрсөлдөгчтэйгээ ойрхон нөхөрлөж, тогтмол мессеж бичилцдэг ажээ.

Хуваалцах