ДАШТ-ий сонгомол бөхийн 130 кг-ын жинд Б.Намбардагва зодоглоно
Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Мэдээллийн алба

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна. "Загреб-2025" ДАШТ-ий сонгомол бөхийн 130 кг-ын жинд зодоглох Батбаярын Намбардагва, эхний тойрогт Украины бөх, Европын АШТ-ий хүрэл медальт Микола Кучмитэй барилдана.
Б.Намбардагвын тухайд, энэ жил дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар-опен" тэмцээний сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Ази тивийн аваргад түрүүлсэн тамирчин юм.


















