Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ-ийн рингэнд Монголын 10 боксчин өрсөлдөнө

Тэмцээний нийт шагналын сан 5.2 ам.доллар бөгөөд алтан медаль 200, мөнгө 100, хүрэл 50 мянган "ногоон" гардах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ-ийн рингэнд Монголын 10 боксчин өрсөлдөнө
ДАШТ-ийн рингэнд Монголын 10 боксчин өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.

Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

Тэмцээний нийт шагналын сан 5.2 ам.доллар бөгөөд алтан медаль 200, мөнгө 100, хүрэл 50 мянган "ногоон" гардах юм.

ДАШТ-д тулалдах Монголын боксчид:

48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ

51 кг: Хархүүгийн Энхмандах

54 кг: Доржнямбуугийн Ганболд

57 кг: Хархүүгийн Энх-Амар

60 кг: Тэгшжаргалын Энхтөр

63.5 кг: Баатарсүхийн Чинзориг

67 кг: Баттөмөрийн Мишээлт

71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ

75 кг: Жаргалын Отгонжаргал

+92 кг: Хайлигийн Бекнур

Хуваалцах