Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДАШТ оролцох эмэгтэй тамирчдын нэрс эцсийн байдлаар гарлаа

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДАШТ оролцох эмэгтэй тамирчдын нэрс эцсийн байдлаар гарлаа
ДАШТ оролцох эмэгтэй тамирчдын нэрс эцсийн байдлаар гарлаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод эхлэхэд 16 хоногийн дараа буюу энэ сарын 20-28-нд болно.

Гэвч Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон байна.

Дараах тамирчид, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байгаа юм. Монголын баг тамирчид энэ сарын 16-нд Унгарыг зорино.

ЭМЭГТЭЙ:

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)

  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин)

  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)

  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)

  • 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)

  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)

  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)

  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)

  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.

Хуваалцах