Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана

Гэр хорооллын айл өрхөд тараах давхар шаталтат зуух нь нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатаах замаар угаарын хий болон агаарын бохирдлыг багасгана.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана
Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана. Зураг: МҮОНРТ

Гэр хорооллын айл өрхөд тараах давхар шаталтат зуух нь нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатаах замаар угаарын хий болон агаарын бохирдлыг багасгана.

Нийслэлийн хэмжээнд Нэгдүгээр хороолол, Хайлааст, Таван буудал, Шар хад, Зурагт, Баянхошуу зэрэг байршилд агаарын чанарын хүхэрлэг хийн агууламж стандарт хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна гэж гарчээ.

Агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлд гэр хорооллын айл өрх 55.6, автомашин 28.9 хувь нөлөөлж байна.

Тэгвэл утааг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг бий болгох, утаагүй зуух тараах зэрэг төсөл хэрэгжүүлж байна гэж Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ярьсан юм.

Mongolian National Radio · Давхар шаталтат зуух нүүрстөрөгчийн дутуу ислийг дахин шатааж, угаар болон агаарын бохирдлыг багасгана

Хуваалцах