Даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадад өвдөг шороодлоо
Тавын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадийг амласан боловч хутгах мэхэнд нь өвдөг шороодлоо.
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Тавын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь улсын начин Г.Ганжадийг амласан боловч хутгах мэхэнд нь өвдөг шороодлоо. Зургаагийн даваанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түүнийг амлан барилдаж байна.
Г.Ганжад 2016 онд Монгол Улсын аварга Ч.Санжаадамбаар улсын начин цол хүртэж байсан билээ.


















