ДБЭТ-ын бүжгэн жүжигчид БНСУ-ын Сөүлд "Жизель" балет тогложээ
БНСУ-ын Сөүл хотноо, дэлхийн сонгодог бүтээл А.Аданы "Жизель" балетыг "Wise" балет театрын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэд хүргэсэн байна.
Мэдээллийн алба

Дуурь, бүжгийн эрдмийн театр 2019 онд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор томоохон ажлууд төлөвлөсний нэг нь БНСУ-ын "Wise" балет театртай хамтран тоглолт зохион байгуулах. Тэгвэл тус ажлын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын 24 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран "High feeling" модерн тоглолтоо тус театрын тайзнаа амилуулсан.
Тэгвэл ДБЭТ-ын удирдлага, балет ангийнхан зэрэг 28 хүний бүрэлдхүүнтэй баг хамт олон энэ сарын 22, 23-нд БНСУ-ын Сөүл хотноо, дэлхийн сонгодог бүтээл А.Аданы "Жизель" балетыг "Wise" балет театрын уран бүтээлчидтэй хамтран үзэгчдэд хүргэсэн байна.


















