Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ДБНХ-ноос ирэх онд болох зарим тэмцээний хуваарийг танилцууллаа

Бөхчүүд мөн тивийн аваргууд, ДАШТ, Азийн наадам, Панамерикийн наадамд чансаагаа ахиулах боломжтой.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ДБНХ-ноос ирэх онд болох зарим тэмцээний хуваарийг танилцууллаа
ДБНХ-ноос ирэх онд болох зарим тэмцээний хуваарийг танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) 2023 оны чансааны оноо өгөх тэмцээнүүдийн хуваарийг танилцууллаа.

Чансааны эхний тэмцээн хоёрдугаар сарын 1-5-нд Хорватын Загреб хотод болох юм. Дараа нь Каир (2-р сарын 23-26, Египет), Бишкек (6-р сарын 1-4, Кыргызстан), Будапешт (7-р сарын 13-16, Унгар) хотуудад болох тэмцээнээс чансааны оноо өгнө.

Бөхчүүд мөн тивийн аваргууд, ДАШТ, Азийн наадам, Панамерикийн наадамд чансаагаа ахиулах боломжтой.

ДАШТ есдүгээр сарын 16-24-нд Сербийн Белград хотод, Азийн АШТ гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-нд Энэтхэгийн Нью Дели хотод болно. Харин Азийн наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8 хүртэл Хятадад явагдах юм.

Хуваалцах