Дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай эмнэлгийн цэргийн баг жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсаар байна. Эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужил, бие бялдар, сахилга зохион байгуулалтаараа гайхуулж яваа эрэлхэг монгол цэргүүдийн маань зарим нь энхийг сахиулахаар Бүгд Найрамдах Судан улсыг зориход бэлэн болжээ.


















