Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна

Түүнчлэн Чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслийг энэ үеэр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна
Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд харин хууль хэрэгжих хугацааг наашлуулах асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн Чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслийг энэ үеэр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Түлхүүр үг:УИХ-ын чуулган
Хуваалцах