Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв

Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв
Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 17,18-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод дэлбэрэлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлж байна. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлэгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэд ямар нэгэн иргэн өртөөгүй байна.

Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.

Вашингтон дахь манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хуваалцах