Дэлгүүрийн худалдагчийг зодож, бэлэн мөнгө, гар утас дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа
Энэ оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчийг зодож, бэлэн мөнгө, гар утас зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Тус хэргийг 22 настай Б, 20 настай Д нар үйлдсэн болохыг олж тогтоосон бөгөөд уг этгээдүүд дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байхад нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчидтай хамтран дайчлан баривчилсан байна.