Дэлхий дахинаа нүүдэллэдэг загасны популяцын тоо буурсан гэв
1970 оноос хойш нүүдэллэдэг загасны популяцын тоо 76 хувиар буурсан
Мэдээллийн алба

Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF) болон World fish migration foundation зэрэг байгууллага хамтран "Амьд ертөнцийн индекс-Цэнгэг усны нүүдэллэдэг загас" тайланг гаргажээ. Тус тайлан өнөөдрөөс олон нийтэд хүрч байгаа юм.
"Амьд ертөнцийн индекс-Цэнгэг усны нүүдэллэдэг загас" шинэ тайланд дэлхий дахинаа нүүдэллэдэг загаснуудад “сүйрэл” тохиож буйг онцолжээ. Тодруулбал, 1970 оноос хойш нүүдэллэдэг загасны популяцын тоо 76 хувиар буурсан бөгөөд энэ нь олон сая хүний хүнсний аюулгүй байдал, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа юм.


















