“Дэлхийд нэрээ мөнхөлсөн Монгол хатад"
Тэд Монгол үндэстний өвөрмөц, содон гоёл, зүүсгэл бүхий хувцас өмсч Төрийн ордонд гэрэл зураг татуулжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж эдгээр зургийг фэйсбүүк хуудасдаа нийтэлжээ.
Үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Анхцэцэг, Г.Угалзцэцэг нар багтсан байна.
Тэд Монгол үндэстний өвөрмөц, содон гоёл, зүүсгэл бүхий хувцас өмсч Төрийн ордонд гэрэл зураг татуулжээ.
Их аварга Монголын шилдгийн шилдэг тамирчин бүсгүйчүүдийн хөрөгт "Дэлхийд нэрээ мөнхөлсөн Монгол хатад" гэсэн тайлбар өгчээ.


















