"Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт маргааш болно
Энэ бол монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт маргааш буюу 2026 оны долоодугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.
Энэ бол монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч юм.
Хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.


















