Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо шилдгүүдээ тодруулжээ
Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн шилдгээр Энэтхэгийн Рави Кумар, Японы Акари Фүжинами, сонгомол барилдааны шилдгээр Данийн чечень бөх Турпал-Али Бисултанов нар шалгарсан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн дөрөвдүгээр сарын шилдгүүдээ тодруулжээ.
Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн шилдгээр Энэтхэгийн Рави Кумар, Японы Акари Фүжинами, сонгомол барилдааны шилдгээр Данийн чечень бөх Турпал-Али Бисултанов нар шалгарсан байна.
Хоёр нь өнгөрсөн долоо хоногт манай улсын нийслэлд болсон Азийн АШТ-ий аварга юм.
Рави Кумар (57 кг) гурван барилдааныхаа хоёрт нь цэвэр ялж, Энэтхэгийн анхны Азийн гурван удаагийн аварга бөх болсон.
Акари Фүжинами (53 кг) бүх барилдаандаа цэвэр ялахдаа нэг ч оноо алдаагүй.
Будапештэд болсон сонгомол барилдааны Европын АШТ-ий аварга Турпал-Али Бисултанов (87 кг) ч мөн адил оноо алдалгүй түрүүлсэн билээ.


















