Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Дэлхийн чансааг тэргүүлэгч жиндээ эзэн байж чадлаа /бичлэг/

13 минут орчим үргэлжилсэн уг барилдааныг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо” хэмээн дуу алдаж байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн чансааг тэргүүлэгч жиндээ эзэн байж чадлаа /бичлэг/
Дэлхийн чансааг тэргүүлэгч жиндээ эзэн байж чадлаа /бичлэг/. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Японы бөх Ёшида Цүкасатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм.

13 минут орчим үргэлжилсэн уг барилдааныг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо” хэмээн дуу алдаж байлаа.

Д.Сумъяа 2015 оны Астанагийн ДАШТ-ээс ч хүрэл медаль зүүж байснаас гадна дэлхийд чансаагаараа тэргүүлж буй билээ. Үүндээ ч эзэн байж чадав. Түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын буухиаг үргэлжлүүлж, дөрөв дэх алтан медалийн эзэн боллоо.

Хуваалцах