Дэлхийн даамын чансааны тэргүүнд Д.Эрдэнэбилэг, Н.Мөнхтуяа нар бичигджээ
Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Александр Шварцман 2432 оноогоор, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүлсэн байна.
Мэдээллийн алба

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа өчигдөр гарч, Монгол Улсын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийг, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэй тамирчдын тэргүүнд бичигджээ.
Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Александр Шварцман 2432 оноогоор, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүлсэн байна.
Мөн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ.
Дэлхийн даамын холбооны чансаанд Монгол Улсаас долоон их мастер, нэг олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгдсэн байна.


















