Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Б.Гангаамаад зориулж марк үйлдвэрлэв

Өчигдөрөөс эхлэн худалдаанд гарч буй энэхүү маркийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар танилцуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Б.Гангаамаад зориулж марк үйлдвэрлэв
Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан Б.Гангаамаад зориулж марк үйлдвэрлэв. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны Монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа" сэдэвт маркийг шуудангийн үйлчилгээнд зориулан гаргажээ.

Өчигдөрөөс эхлэн худалдаанд гарч буй энэхүү маркийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар танилцуулсан юм.

Дэлхийн долоон тивийн найман оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан Б.Гангаамаа нь энэхүү амжилтаараа Монголын анхны "Seven Summiteer" болсон юм.

Энэхүү амжилтад 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бол Б.Гангаамаагийн гаргасан амжилтыг дэлхийн 18 эмэгтэй уулчин гаргажээ.

Хуваалцах