Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн дуучин эх орондоо ирлээ

Түүнийг 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо" хүлээн авав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн дуучин эх орондоо ирлээ
Дэлхийн дуучин эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ.
Түүнийг 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо" хүлээн авав. Мөн түүний ажилладаг Цагдаагийн “Сүлд” чуулгын хамт олон цэцэг барин угтлаа.

Харин 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Хуваалцах