"Дэлхийн ивэрхийн сан"-гийн эмч нар Өмнөговь аймагт үзлэг, оношилгоо хийж байна
Өмнөговь аймагт төрөл бүрийн ивэрхийн мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт төрөл бүрийн ивэрхийн мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Англи улс дахь “Дэлхийн ивэрхийн сан”-д хүсэлт тавьсны дагуу тус сангийн эмч нар Өмнөговь аймагт мэс заслын орчин үеийн эмчилгээг дурангаар болон нээлттэйгээр хийх ажлын байрны сургалтыг өнөөдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд Дэлхийн ивэрхийн сангийн төлөөлөл, эмч нар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм. Түүнчлэн “Дэлхийн ивэрхийн сан”-гийн эмч нар энэ сарын 17-ныг хүртэл Өмнөговь аймагт ажиллах бөгөөд ингэхдээ иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх ажээ.


















