Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн алдартай гоёл чимэглэлийн брэндүүд

Дэлхийн хөрөнгөтнүүдийн таашаалд нийцсэн гоёл чимэглэлийн үйлдвэрлэлээрээ хамгийн алдартай брэндүүдийг нэрлэж байна.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дэлхийн хамгийн алдартай гоёл чимэглэлийн брэндүүд
Дэлхийн хамгийн алдартай гоёл чимэглэлийн брэндүүд. Зураг: МҮОНРТ

Cartier

1847 онд Парист үүсгэн байгуулагдаж, эзэн хааны гэр бүлд үйлчилдэг байсан. Cartier нь маш гоёмсог нарийн ур чадвар шаардсан хийцээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн брэнд юм. Одоогоор дэлхийн 125 орон дахь 200 гаруй салбараараа үйл ажиллагаагаа явуулж байна.

Harry Winston

1932 онд байгуулагдсан Harry Winston брэнд нь Америкийн домог болсон гоёл чимэглэлийн ордон юм. Хамгийн чанартай алмаз эрдэнэс, нарийн ур хийц, загвар дизайны сонин шийдэл зэргээрээ бусдыг хошууруулж, алдар хүндийг олж чаджээ.

Tiffany and Co

1837 oноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа энэхүү брэнд нь гоёмсог загвартайгаараа алдартай. Тус брэндийг бэлэг мэт боосон цэнхэр хайрцагтай гэдгээр нь хүмүүс хамгийн сайн мэддэг. “Тифанигийнд барьсан өдрийн зоог” киног гарснаас хойш энэхүү брэнд илүү алдаршжээ. Үүнийг ихэвчлэн охид, залуу хатагтай нар таашаадаг ажээ.

Piaget

1874 онд Georges Piaget Швейцарийн нэгэн жижиг тосгонд үүсгэн байгуулжээ. Бугуйн цаг болон гоёл чимэглэлийн зүйлс үйлдвэрлэдэг. Жижиг алмаз эрдэнийн суулгац бүхий хэт нимгэн бугуйн цагны үйлдвэрлэлээрээ хамгийн алдартай брэнд юм. Тус брэнд алмаз эрдэнээ сонгохдоо тунгалаг байдал, карат, өнгө хэмжээ зэрэгт нь голчлон анхаардаг ажээ.

BVLGARI

1884 онд Ромд байгуулагдсан. Гоёл чимэглэлийн зүйлс, үнэртэн, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус брэнд дэлхийн эмэгтэйчүүдийн талархал хүндэтгэлийг нэгэнтээ хүлээсэн юм. Тус брэндийг холливүүдийн домогт эмэгтэйчүүд хэрэглэх тун дуртай ажээ.

Mikimoto

1858 онд Микимото Кокичи хэмээх Япон эр үүсгэн байгуулжээ. Японы тус брэнд сувдан гоёл чимэглэл үйлдвэрлэлээрээ хамгийн алдартай бөгөөд энэ төрлийн үйлдвэрлэлээр анхдагч нь юм.

Graff
1960 oнд Лондон хотод үүсгэн байгуулагджээ. Дэлхийд ганц хамгийн өндөр чанар бүхий ховор алмаз эрдэнээр гоёл чимэглэлийн зүйлс үйлдвэрлэдэг брэнд юм.

Buccelatti

Энэ брэндийг 1919 онд Gianmaria Buccellati үүсгэн байгуулжээ. Үнэт чулуун суулгац бүхий мөнгөн эдлэл үйлдвэрлэлээрээ алдартай. Уламжлалт хэв маяг бүхий, эмэгтэйлэг загварыг ур хийцдээ эрхэмлэдэг ажээ.

Chopard

Женевийн тансаг брэнд бөгөөд 1860 онд Louis-Ulysse Chopard 24 насандаа үүсгэн байгуулжээ. Алмаз, сапир, рубин зэрэгт үнэт чулуугаар тансаг зэрэглэлийн гоёл чимэглэл үйлдвэрлэдэг аж.

Van cleef and Arpels

Alfred Van Cleef болон түүний авга ах Salomon Arpels нар 1896 онд үүсгэн байгуулжээ. Тус брэнд нь үнэт чулуу засч чимэглэл болон суулгацаараа гаршсан үүгээрээ алдаршсан юм.

Хуваалцах