Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн хүчирхэг хотуудыг Лондон тэргүүллээ

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг хотууд жагсаалтыг Их Британийн Лондон хот тэргүүллээ. Дэлхийн хамгийн хөгжингүй 40 гаруй хотуудаас шилдгийн шилдгийг шалгаруулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн хүчирхэг хотуудыг Лондон тэргүүллээ
Дэлхийн хамгийн хүчирхэг хотуудыг Лондон тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг хотууд жагсаалтыг Их Британийн Лондон хот тэргүүллээ. Дэлхийн хамгийн хөгжингүй 40 гаруй хотуудаас шилдгийн шилдгийг шалгаруулсан байна.

Дэлхийн хамгийн хүчирхэг хот жагсаалтыг гаргахдаа үндсэн зургаан үзүүлэлтийг шалгуур болгодог юм. Үүнд дотор байгаль орчин, амьдрах нөхцөл, эдийн засаг болон соёлын харилцан үйлчлэл зэрэг үзүүлэлт багтдаг юм. 2019 оны Дэлхийн хамгийн хүчирхэг хотоор Их Британийн Лондон хот нэрлэгдсэн бол хоёрт Америкийн Нью-Йорк орсон байна. Харин жагсаалтын 3 дугаарт Японы нийслэл Токио бичигдлээ. Францын нийслэл Парис өнгөрсөн жилийн байрнаасаа урагшилж энэ жил 4 дүгээрт орсон бол Азийн хамгийн хөгжингүй хотуудын нэг болох Сингапур жагсаалтын 5 дугаарт эрэмбэлэгджээ. Гэхдээ хотууд нийт дүн бус зарим шалгуур үзүүлэлтээрээ бусдаасаа тэргүүлэх эсвэл ухрах тохиолдол байжээ. Тодруулбал, эдийн засгийн үзүүлэлтээрээ Токио хот гуравт биш дөрөвт эрэмбэлэгдэж байгаа бол Бээжин энэ үзүүлэлтээрээ гуравт орсон байна.

Судалгаа ба хөгжлийн үзүүлэлтээрээ Токио байр ухарсан бол амьдрах нөхцөлөөрөө урагшилжээ. Токиогоос гадна Японы өөр хоёр ч хот хүчирхэг хот жагсаалтад орсон байна. Осака хот 29 дүгээр байрт орсон бол Фүкүока 42-т бичигджээ. Үүнээс гадна Европын хотуудаас Парис энэ жил байр ахиулж чадсан байна. Тус хотод 2015 онд террорист халдлага болж, аялал жуулчлалын салбар нь уналтад ороод байсан бол сүүлийн жилүүдэд Парисыг зорих жуулчдын тоо хурдацтай нэмэгджээ. Хэрэв Японы удирдагчид шаардлагатай алхмыг авч хэрэгжүүлэхгүй бол ирэх жил Токио хойш ухарч, Парис гуравт эрэмбэлэгдэх төлөв ажиглагдаж байгааг онцолжээ.

Өнөөгийн Лондон:

Хуваалцах