Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Дэлхийн хамгийн хүчирхэг компьютер Хятадад байдаг

АНУ-ын “Lawrenve Berkeley National Laboratory” судалгаагаар 2014 оны дэлхийн хамгийн хүчирхэг 500 компьютерийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээрээс БНХАУ-ын "Тianhe-2" компьютер дэлхийн хамгийн шилдэг компьютер гэдгээ дахин нотлов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн хүчирхэг компьютер Хятадад байдаг
Дэлхийн хамгийн хүчирхэг компьютер Хятадад байдаг. Зураг: МҮОНРТ

АНУ-ын “Lawrenve Berkeley National Laboratory” судалгаагаар 2014 оны дэлхийн хамгийн хүчирхэг 500 компьютерийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээрээс БНХАУ-ын "Тianhe-2" компьютер дэлхийн хамгийн шилдэг компьютер гэдгээ дахин нотлов.

2010 онд анх бүтээгдсэн тус компьютерийг БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэмтэд 2014 онд дахин шинэчлэн дөрөв дэх үеийн супер компьютерыг бүтээжээ. "Тianhe-2" супер компьютер нь нэг секундэд 3,686,000,000,000,000,000 үйлдэл хийх чадвартай. АНУ-ын "Apple" компанийн супер компьютераас 4837 дахин хүчирхэг ажээ.

Дэлхийн супер компьютерийн үүсэл хөгжил сүүлийн хоёр жилийн хугацаанд маш удааширсан. 1994-2008 онтой харьцуулбал 55 хувиар буурсан байна. Дэлхийн супер компьютерийн 179 нь HP, 153 нь IBM, 62 нь Cray, 18 нь SGI, 9 нь "Dell" брендийнх ажээ. Тус супер компьютерүүдийн 86 хувь нь "Intel" компанийн супер чип хэрэглэдэг бөгөөд 8 хувь нь IBM, үлдсэн хэсэг нь Nvidia брендийнх гэнэ.

Хуваалцах