Дэлхийн хамгийн том нүүдлэх хөдөлгөөн эхэлж байна
Энэ жилийн Хятадын цагаан сарын баярт зориулсан бүх нийтийн амралт 1-р сарын 10-аас эхэлж, 2-р сарын 18-нд дуусах юм. Цагаан сараар Хятад улсад энэ жил 3 тэрбум хүний нүүдлэх хөдөлгөөн болно. Томоохон хотуудын ажилчид төрөлх тосгон гэр рүүгээ буцаж,
Мэдээллийн алба

Энэ жилийн Хятадын цагаан сарын баярт зориулсан бүх нийтийн амралт 1-р сарын 10-аас эхэлж, 2-р сарын 18-нд дуусах юм. Цагаан сараар Хятад улсад энэ жил 3 тэрбум хүний нүүдлэх хөдөлгөөн болно. Томоохон хотуудын ажилчид төрөлх тосгон гэр рүүгээ буцаж, аав ээж ах дүү дээрээ зочилно. Үүнээс гадна оюутан залуусын өвлийн амралт тохиож Хятадын агаарын болон газрын тээврийн хэрэгслүүд зорчигчдоо багтаж яддаг гэдгийг онцолжээ. 2019 онд Хятад улсад нийт аяллын тоо 2.99 тэрбумд хүрч байсан бол энэ жил бага зэрэг нэмэгдсэн байна.
Үүнээс 2.4 тэрбум хүн автомашинаар замд гарах бол 440 сая хүн галт тэргээр зорчих тасалбар авчээ. Үүнээс гадна 79 сая хүн агаараар зорчих бол усан онгоцоор зорчих 45 сая тасалбар захиалагджээ. Хятад улсын дэд бүтэц хурдацтай тэлж байгаа нь цагаан сарын үеэрх хөл хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулж байгааг албаныхан онцолжээ. Тус улс 2019 онд 8400 гаруй километрийн шинэ төрөм замыг тавьсны 5400 нь өндөр хурдны шугам юм.


















