Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутууд

Калифорнийн Петалума хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн хамгийн муухай нохой шалгаруулах тэмцээн гэж байдаг. Гэхдээ тус тэмцээн нь таны бодож байсан шиг муухай нохдыг шоолох биш харин тэднийг зоригжуулж, ийм ноход бас аз жаргалтай, өхөөрдөм байж болдог гэдгийг олон нийтэд харуулах зорилготой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутууд
Дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутууд. Зураг: МҮОНРТ

Калифорнийн Петалума хотод жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн хамгийн муухай нохой шалгаруулах тэмцээн гэж байдаг. Гэхдээ тус тэмцээн нь таны бодож байсан шиг муухай нохдыг шоолох биш харин тэднийг зоригжуулж, ийм ноход бас аз жаргалтай, өхөөрдөм байж болдог гэдгийг олон нийтэд харуулах зорилготой аж.

Оролцогчдын ихэнх нь нохой хамгаалах байрнаас үрчилж авсан ноход байдаг. Энэхүү арга хэмжээг ихэвчлэн 6 дугаар сард зохион байгуулагдаж, 3000 орчим нохой сонирхогч оролцдог аж. Тэмцээн нь 1970-аад оноос хойш зохиогдож ирсэн бөгөөд ялагч нь цом, 1000 долларын шагналын эзэн болдог байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн "өхөөрдөм" царай муутай нохдын гэрэл зургуудаас хүргэе.

Хуваалцах