Дэлхийн хошой аварга Евгения Медведева дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
Мэргэжилтнүүд болон сонирхогчдын урьдчилан таамаглаж байснаар гол өрсөлдөөн Орос охидын хооронд өрнөлөө.
Мэдээллийн алба

"Пёнчан-2018" олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино хөтөлбөр өндөрлөлөө.
Мэргэжилтнүүд болон сонирхогчдын урьдчилан таамаглаж байснаар гол өрсөлдөөн Орос охидын хооронд өрнөлөө.
Дэлхийн хошой аварга Евгения Медведева 81.61 оноогоор өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчилсэн бол хэдхэн хормын дараа Алина Загитова 82.92 баллаар рекордыг нь шинэчилсэн юм.
Нөгөөдөр чөлөөт хөтөлбөрийн дараа энэ төрлийн медальтнууд тодрох юм.
Алина Загитова (ОХУ) – 82,92 (мировой рекорд)
2. Евгения Медведева (ОХУ) – 81,61
3. Кейтлин Осмонд (Канад) – 78,87
4. Сатоко Мияхара (Япон) – 75,94
5. Каори Сакамото (Япон) – 73,18
6. Каролина Костнер (Итали) – 73,15
7. Габриэль Дэйлман (Канад) – 68,90
8. Чхве Да Бин (БНСУ) – 67,77
9. Мираи Нагасу (АНУ) – 66,93
10. Карен Чен (АНУ) – 65,90


















