Дэлхийн медальтнуудын дуэльд Л.Энхрийлэн илүүрхэв
“АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн медальт хоёр бөх болох Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар финалдлаа.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

“АРА ОПЕН-2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн медальт хоёр бөх болох Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар финалдлаа.
Тэдний хоорондын өрсөлдөөнд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Л.Энхрийлэн илүүрхэж, улсын аваргын алтан медалиа бататгалаа.
Хүрэл медалийг “Гүрү дожо”-ны бөх Х.Маралмаа, “Женко”-гийн Г.Энхжин нар хүртэв гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.



Хуваалцах


















