Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна

Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэж иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна
"Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр" тохиож байна. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 оноос хойш жил бүр дэлхий даяар тэмдэглэж иржээ.

Энэ өдөр нүүдлийн шувуудыг амьдарч буй орчинтой нь хамт хамгаалах шаардлагатайг хүн бүрт ойлгуулахыг зорьдог. Дэлхийн өнцөг булан бүрт шувуу судлах, хамгаалах сурталчлах, мөн олон төрлийн сургалт, шувуучлах аяллыг зохион байгуулдаг юм.

Цэнхэр гараг дээр 10 мянга гаруй төрөл зүйлийн шувууд байдгаас 1800 төрөл зүйл нь нүүдэллэж амьдардаг аж. Шувууд Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэсэн гурван үндсэн чиглэлээр нүүдэллэдэг юм байна.

Хуваалцах