Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
Энэ өдрийг 2000 оноос Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхаглан тэмдэглэж ирсэн.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 2000 оноос Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас тунхаглан тэмдэглэж ирсэн. Энэ жил “Цахим орчин дахь туурвил, соёлын шинэ төсөөлөл” уриан дээр тэмдэглэх юм.
Манай улсын хувьд Оюуны өмчийн тухай багц хуульд цахим ертөнцөд оюуны бүтээлийг хамгаалах талаар тусгасан ч хэрэгждэггүй байна. Ингэснээр зохиогчид бүтээлээсээ үр ашгийг нь хүртэж чаддаггүй гэж Оюуны өмчийн газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Сарнай ярилаа.


















