Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа

МҮОХ-ны зүгээс Дэлхийн шатрын Олимпиадад оролцох шигшээ багийн ёслолын хувцсыг үйлдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд ОУОХ-ны гишүүний хувьд Дэлхийн шатрын холбооны ээлжит сонгууль, Дэлхийн 44-р шатрын Олимпиадад оролцогч баг тамирчид, Дэлхийн болон Азийн шат

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа
Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдыг МҮОХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй удирдлагууд Энэтхэг улсын Ченнай хотноо болох Дэлхийн шатрын 44-р Олимпиадад оролцох шигшээ баг тамирчид болон холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзахын ялдамд баг тамирчдадаа хандан Монгол хүний оюуны чадавхийг харуулж, өсвөр залуу шинэ үеийнхнээ манлайлан, дэлхийн түвшинд Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, спортын өндөр амжилт үзүүлэхийг хүслээ.

МҮОХ-ны зүгээс Дэлхийн шатрын Олимпиадад оролцох шигшээ багийн ёслолын хувцсыг үйлдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, бэлэг дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд ОУОХ-ны гишүүний хувьд Дэлхийн шатрын холбооны ээлжит сонгууль, Дэлхийн 44-р шатрын Олимпиадад оролцогч баг тамирчид, Дэлхийн болон Азийн шатрын холбооны удирдлагуудад амжилт хүсэж буйг уламжлахыг хүсэв.

Дэлхийн шатрын холбооны “Бид нэг бүл” уриатай зохион байгуулагдах шатрын 44-р олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд болох ба нээлттэй төрөлд түүхэндээ хамгийн олон буюу 189 баг оролцохоор бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн хэсэгт 162 баг бүртгүүлжээ.

Хуваалцах