Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид Энэтхэг улсыг зорьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ
Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг энэ сарын 28-нд албан ёсоор эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид Энэтхэг улсыг зорьжээ. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад энэ сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болно. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчин эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХ-ны мастер С.Ган-Од, тамирчнаар Их мастер Д.Батсүрэн, ОУШХ-ны мастер Г.Амартүвшин, Их мастер Б.Гүндаваа, Их мастер С.Билгүүн, нөөц тоглогчоор олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэй багийн ахлагчаар МШХ-ны гүйцэтгэх захирал, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан, тамирчнаар Их мастер А.Энхтуул, Олон улсын мастер Б.Баярмаа, Олон улсын мастер Т.Мөнхзул, ОУШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул, нөөц тоглогчоор ОУШХ-ны мастер Д.Мөнхзул нар оролцоно.

Хуваалцах