Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шатрын олимпиадын есдүгээр өрөгт Монголын багууд ялагдал хүлээлээ

Аравдугаар тойрогт эмэгтэй баг Болгар, эрэгтэй баг Зимбабвегийн шигшээ багтай тоглоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шатрын олимпиадын есдүгээр өрөгт Монголын багууд ялагдал хүлээлээ
Дэлхийн шатрын олимпиадын есдүгээр өрөгт Монголын багууд ялагдал хүлээлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өндөрлөхөд хоёр тойрог дутуу байна. Өчигдөр эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хүндхэн тулаанууд хийлээ. Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг тус олимпиадын зургаад эрэмбэлэгдсэн Азербайжаны багт 1.5:2.5 харьцаагаар хожигдлоо. Уг өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжжээ. Есдүгээр өргийн дараа эмэгтэй баг 13 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.

Харин эрэгтэй баг Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээсэн бөгөөд энэ тоглолтыг их мастер Д.Батсүрэн өнжив. Ийн есөн тойргийн дараа эрэгтэй баг 10 оноотой 62 дугаар байрт бичигдэж байна.

Ташрамд дуулгахад, Аравдугаар тойрогт эмэгтэй баг Болгар, эрэгтэй баг Зимбабвегийн шигшээ багтай тоглоно.

Хуваалцах