Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Карли Ллойд тодорчээ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Швейцари улсад болсон. Тэгвэл 2015 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр өдгөө 33 настай АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Карли Ллойд тодорчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Карли Ллойд тодорчээ
Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Карли Ллойд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Швейцари улсад болсон. Тэгвэл 2015 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр өдгөө 33 настай АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Карли Ллойд тодорчээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын финалд Японыг 5:2-оор буулгаж авахад гурван гоол оруулж байсан юм. Тиймээс Карли Ллойд 35.38 хувийн саналаар шилдэг тоглогч болжээ. Тэгвэл Германы хөлбөмбөгч Сели Шашич 12.60, Японы Ая Мияма 9.88 хувийн санал авч, хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.

Хуваалцах