Дэлхийн шилдгүүд Токиод цуглана
Япон Eлсын Токио хотноо ирэх арванхоёрдугаар сарын 2-3-нд “Токио гранд слам-2017” жүдо бөхийн тэмцээн болно. Дэлхийн шилдгүүд зодоглох тус тэмцээнд манай улсаас хэн хэн оролцохоор болсныг дараах байдлаар танилцуулья.
Мэдээллийн алба

Япон Eлсын Токио хотноо ирэх арванхоёрдугаар сарын 2-3-нд “Токио гранд слам-2017” жүдо бөхийн тэмцээн болно. Дэлхийн шилдгүүд зодоглох тус тэмцээнд манай улсаас хэн хэн оролцохоор болсныг дараах байдлаар танилцуулья.
Эрэгтэйчүүд:
-60 кг-д Японы Наохиса Такато, Рюүжи Нагаяама, Юүки Хашигүчи, Тору Шишимэ, Монголын Г.Болдбаатар, Б.Амартүвшин, Узбекийн Урозбоев, Лутпилаев,
-66-кг-д Японы Абе Хифуми, Солонгосын Ан Баул, Израйлын Тал Плекир, Шмайлов, Монголын Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, Гүржийн Маргвилашвили, Украйны Зантариа, Оросын Арданов, Францын Валид Хияр,
-73-кг-д Японы Соичи Хашимото, Монголын Г.Одбаяр, Белигийн Дерк Ван Тишлт, Японы Рики Накаяама, Монголын С.Баяртүвшин,
-81 кг-д Голландын Фрэнк Ди Вит, Ираны Саед Моллай, Монголын О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Японы Таканори Нагасе, Израйлын Саги Муки
-90 кг-д Сербийн Александр Куколж, Солонгосын Гвак Донгхан, Гүржийн Ушангин Маргиани, Японы Нагасава,
-100 кг-д Нидерландын Коррел, Гүржийн Варлам Липартилиани, Японы Аарон Волф, Хага Рюуносуке, Белигийн Тома Никифоров,
+100 кг-д Монголын Н.Түвшинбаяр, Чехийн Лукас Крпалек, Бразилийн Дэвид Моура, Японы Шичинохе, Ожитани, Кагиуро, Израйлын Сассон, Солонгосын Ким Сунгмин, Монголын Б.Тэмүүлэн
Эмэгтэйчүүд:
-48 кг-д Монголын М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг /Казакын/, Японы Кондо Ами, Фуна Тонаки, Сербийн Милиса Николич, Солонгосын Жон Букеон,
-52 кг-д Японы Ай Шишимэ, Нацуми Цунода, Францийн Амандин Бучард, Японы Абе Ута /Абе Хифумигийн охин дүү/, Монголын Ч.Аззаяа
-57 кг-д Японы Цукаса Ёшида, Бразилийн Рафэла Силва, Монголын Л.Энхрийлэн,
-63 кг-д Францийн Клариссе Агвегненоу, Словены Тина Трсняк, Монголын Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдана.
Ялангуяа Монгол, Япон бөхчүүдийн хөнгөн жингийн барилдаан илүү үзүүштэй болно хэмээн хоёр талын бөхийн холбооныхон дүгнэж байна.


















