Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр" иргэдэд мэдээлэл өгнө

Энэ жил дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр"-ийг "Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр есөн сая хүн өвддөг ч тэдний гурван сая нь сүрьеэгийн тусламж авч чаддаггүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр" иргэдэд мэдээлэл өгнө
Дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр" иргэдэд мэдээлэл өгнө. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр" болгон тэмдэглэдэг.

Энэ жил дэлхийн "Сүрьеэтэй тэмцэх өдөр"-ийг "Жил бүр дэлхий дээр сүрьеэгээр есөн сая хүн өвддөг ч тэдний гурван сая нь сүрьеэгийн тусламж авч чаддаггүй. Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна.

"Сүрьеэтэй тэмцэх өдөр"-ийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, "Глобал" сан зэрэг холбогдох байгууллагууд энэ сарын 24-ний өдөр иргэдэд мэдээлэл өгнө.

Хуваалцах