Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цагдаа-Галын тоглолт” олон улсын тэмцээнээс Монголын цагдаа нар 29 медаль хүртжээ

18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж, 12 алт, 9 мөнгө, 8 хүрэл буюу нийт 29 медаль хүртсэн бөгөөд Монголын баг тамирчид энэ сарын 6-нд эх орондоо ирлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цагдаа-Галын тоглолт” олон улсын тэмцээнээс Монголын цагдаа нар 29 медаль хүртжээ
“Дэлхийн цагдаа-Галын тоглолт” олон улсын тэмцээнээс Монголын цагдаа нар 29 медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээн Нидерланд улсын Роттердам хотноо 7 дугаар сарын 22-30-нд зохион байгуулагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 18 алба хаагч Монгол Улсын Цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж, 12 алт, 9 мөнгө, 8 хүрэл буюу нийт 29 медаль хүртсэн бөгөөд Монголын баг тамирчид энэ сарын 6-нд эх орондоо ирлээ.

Хуваалцах