Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн цагдаагийн спортын их наадамд монголын цагдаагийн баг тамирчид оролцож эхний медалиудаа хүртлээ

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэллээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн цагдаагийн спортын их наадамд монголын цагдаагийн баг тамирчид оролцож эхний медалиудаа хүртлээ
Дэлхийн цагдаагийн спортын их наадамд монголын цагдаагийн баг тамирчид оролцож эхний медалиудаа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхэллээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж байна.

Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Шурагийн Баянмөнх 40-өөс дээш насны 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртэв. Тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах