“Дэлхийн цирк” Монголд дахин тоглогдох нь ээ
“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ нь энэхүү арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үргэлж хамгийн шилдэг, шинэ содон, гайхалтай зүйлсээр дүүрэн тоглолт үзүүлдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

“Дэлхийн цирк” Монголд дахин тоглогдох нь ээ. Цар тахлын хүнд үе хараахан дуусаагүй байгаа ч өхөөрдөм бяцхан амьтад хийгээд шилдэг үзүүлбэрийн эзэд ирэх дөрөвдүгээр сарын 2,3-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт тоглох гэж байна.
“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ нь энэхүү арга хэмжээг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үргэлж хамгийн шилдэг, шинэ содон, гайхалтай зүйлсээр дүүрэн тоглолт үзүүлдэг уламжлалтай.
Дэлхийн шилдэг жүжигчдийн хамтарсан энэхүү тоглолт үзэгчдийг алмайруулж, гайхамшигтай ертөнцөөр аялуулах нь дамжиггүй.
Тоглолтод Монгол, Испани, Япон, Англи, Колумб, Герман, Латви, Унгар, ОХУ, Вьетнам, Румин болон Казакстаны 60 гаруй жүжигчин оролцох юм байна.


















