Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цом”-д манай 10 тамирчин хүч үзнэ

АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын ХХҮIII удаагийн тэмцээн энэ сарын 11-12-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цом”-д манай 10 тамирчин хүч үзнэ
“Дэлхийн цом”-д манай 10 тамирчин хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лос-Анжелес хотод чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын ХХҮIII удаагийн тэмцээн энэ сарын 11-12-нд болно. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд V байрт шалгарсан манай баг “А” хэсэгт Гүрж, ОХУ, Туркийн багтай, “Б” хэсэгт Азербайжан, АНУ, Иран, Энэтхэгийн багтай хүч үзнэ.

“Дэлхийн цом”-д зодоглох бөхчүүдийг танилцуулъя.

  • 57кг МУГТ Э.Бэхбаяр -ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга

  • 57кг ОУХМ С.Батболд

  • 61кг ОУХМ Т.Түвшинтулга -Оюутны дэлхийн аварга

  • 65 кг МУГТ Г.Мандахнаран-ДАШТ-ий хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын болон тивийн аварга

  • 65кг ОУХМ Б.Батмагнай

  • 70кг ОУХМ Д.Алтангэрэл

  • 74кг МУГТ П.Өнөрбат -ДАШТ-ий мөнгөн медальт

  • 86кг ОУХМ О.Үйтүмэн- Армийн дэлхийн аварга

  • 96кг ОУХМ Д.Хүдэрбулга-Азийн аварга

  • 125кг ОУХМ Ж.Чулуунбат

Хуваалцах