Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид хүлгийн жолоо заллаа

Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах магадлалтай бөгөөд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид хүлгийн жолоо заллаа
“Дэлхийн цом”-д өрсөлдөх тамирчид хүлгийн жолоо заллаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Киров хотод мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-4-нд болно.

Цуврал тэмцээний отгон гараанд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Д.Энхбаатар, Д.Отгонхүү нар хурд болон техникийн төрөлд хүч сорихоор өчигдөр хойд хөршийг зорив.

Тус тэмцээний техник, хурдны төрөлд 19 орны давхацсан тоогоор 84 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн байна.

Сонирхуулахад мөсөнд авиралтын спорт нь 2022 оны өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах магадлалтай бөгөөд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа юм.

Үүний нэгэн тод жишээ нь хэдхэн хоногийн өмнө БНСУ-д болсон Азийн АШТ-ээс манай хоёр тамирчин мөнгө, хүрэл медалийн тавцанд гарсан амжилт үзүүлсэн билээ.

Хуваалцах