“Дэлхийн цом”-ын тэмцээнийг АНУ-ын Коралвилл хүлээн авах ёстой байсан ч татгалзжээ
ОХУ, Беларусын бөхчүүдийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Мөн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг энэ жил зохион байгуулахгүй болжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн чухал асуудал хэлэлцлээ.
ОХУ, Беларусын бөхчүүдийг тодорхой шаардлага хангасан тохиолдолд олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн. Мөн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг энэ жил зохион байгуулахгүй болжээ.
Учир нь тус тэмцээнийг энэ жил зохион байгуулах орон олдоогүй. Дэлхийн шилдэг зургаан баг өрсөлддөг тус тэмцээнд Оросууд шилдэг бүрэлдэхүүнтэй оролцож чадах эсэх нь эргэлзээтэй. Жинхэнэ шилдгүүдийн өрсөлдөөн явагдахгүй тул тэмцээнийг эх орондоо авах сонирхол байхгүй болжээ. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлөөс “Дэлхийн цом”-ын тэмцээний талаар хоёр жилийн дараа хэлэлцэх шийдвэр гаргав.
Энэ жилийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг АНУ-ын Коралвилл хүлээн авах ёстой байсан ч татгалзсан байна.


















