Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганд цахимаар оролцоно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнөөдөр эхлэнэ. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор энэ жилийн чуулганы ихэнх уулзалт, үйл ажиллагаа цахимаар зохион байгуулагдах юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганд цахимаар оролцоно
Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганд цахимаар оролцоно. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган өнөөдөр эхлэнэ. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор энэ жилийн чуулганы ихэнх уулзалт, үйл ажиллагаа цахимаар зохион байгуулагдах юм.

Жил бүрийн 9 дүгээр сарын сүүлээр дэлхийн удирдагчид АНУ-ын Нью-Йорк хотыг зорин очиж, чуулдаг. Харин энэ жилийн тухайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ихэнх арга хэмжээ онлайнаар зохион байгуулагдана. Өнөөдөр албан ёсоор эхлэх чуулганд 193 орны төр, засгийн төлөөлөгч цахимаар оролцох төлөвтэй байна.

Өнөөдөр буюу чуулганы эхний өдөр цахимаар үг хэлэх удирдагчдын дотор АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп, БНХАУ-ын дарга СиЖиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар багтсан байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг угтан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антониу Гутерреш үг хэлсэн юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт болон коронавирусний эсрэг хамтран тэмцэхийг дэлхийн удирдагчдад уриалсан байна.

2020 онд дэлхий дахины хэмжээнд олон ноцтой асуудал үүсээд байгаа. Үүний нэг нь 210 гаруй улс, бүс нутагт бүртгэгдэж, 30 сая гаруй хүнд халдварлаад байгаа цар тахал юм. Өөр нэг асуудал нь уур амьсгалын өөрчлөлт юм. ОХУ-ын Сибириэс эхлээд олон бүс нутагт ер бусын дулаан ажиглагдаж, үер ус, ойн хээрийн түймэр урьд хожид байгаагүйгээр хүн төрөлхтөнд аюул учруулж байна.

Олон улсын харилцааны тухайд Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын харилцаа сүүлийн үед эрс муудаад байгаа. Дэлхийн удирдагчид цар тахлаас эхлээд, уур амьсгалын өөрчлөлт, хүчирхэг гүрнүүдийн хоорондох сөргөлдөөн гээд олон улсын анхаарлын төвд байгаа асуудлуудаар ямар байр суурийг илэрхийлэх нь ихээхэн анхаарал татаж байна.

Хуваалцах