Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дэлхийн яруу найргийн өдөр" өнөөдөр тохиож байна

Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран "Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгээ 15:00 цагт нээх гэж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дэлхийн яруу найргийн өдөр" өнөөдөр тохиож байна
"Дэлхийн яруу найргийн өдөр" өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Юнескогоос анх 1999 онд тунхагласан "Дэлхийн яруу найргийн өдөр" өнөөдөр тохиож байна.

Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран "Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгээ 15:00 цагт нээх гэж буй.

Үзэсгэлэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн болон Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Г.Сэр-Одын шагналт, МЗЭ-ийн гишүүнээс төлөөлөл болгож, хамгийн алдартай, сайн бүтээлийг нь Монгол бичигт хөрвүүлэн бичсэн байх аж.

60 орчим найрагчийн бүтээл дэлгэгдэх тус үзэсгэлэнгийн бичвэрийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 20-иод багш, сурагч гүйцэтгэсэн гэнэ.

Мөн энэ үеэр зочин яруу найрагчид яруу найргийнхаа дээжээр мялаалга өргөх юм байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.

Хуваалцах