Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийтэй төстэй шинэ гарагийг илрүүлжээ

Одон орон судлаачид дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал оршин тогтнох боломжтой бүсэд орших шинэ гарагуудыг дараалан илрүүлж, орчлон ертөнцөд амьдрал байх магадлал улам нэмэгдэж байгааг онцолж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүлж, орчлон ертөнцөд амьдрал байх магадлал дахин анхаарал татаж байна. Шинэ гарагийг HD 137010 b гэж нэрлэж байгаа бөгөөд дэлхийгээс ойролцоогоор 146 гэрлийн жилийн зайд оршдог байна. Энэхүү гараг нь дэлхийтэй бараг адил хэмжээтэй, чулуурхаг бүтэцтэй байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.Судалгаагаар:Гараг дэлхийгээс 1.06 дахин томОдыг тойрох хугацаа 355 хоногАмьдрах боломжит бүсийн захад байрлаж магадгүй гэж тогтоожээ.Гэвч энэ гараг дэлхийгээс бага дулаан авдаг тул гадаргын температур -68°C орчим байх магадлалтай гэж судлаачид тооцоолжээ. Гэсэн ч агаар мандалтай бол ус шингэн төлөвт орших боломжтой гэж үзэж байна.Эрдэмтдийн үзэж буйгаар уг гариг дэлхийтэй төстэй шинж чанартай тул ирээдүйд:Агаар мандалУс байгаа эсэхАмьдралын шинж тэмдэг зэргийг илүү нарийвчлан судлах боломжтой юм.Мөн сүүлийн судалгаагаар амьдрах боломжит бүсэд орших 45 гаруй чулуурхаг гарагийг эрдэмтэд тодорхойлсон нь орчлон ертөнцөд амьдрал байх магадлал нэмэгдэж байгааг харуулж байна.Шинэ үеийн сансрын дуран, технологийн хөгжлийн ачаар ойрын жилүүдэд дэлхийтэй төстэй гарагуудын талаарх шинэ нээлтүүд улам нэмэгдэх төлөвтэй байна. Эрдэмтэд орчлон ертөнцөд амьдрал байгаа эсэх асуултад ойртож байна гэж үзэж байгаа аж.

Хуваалцах