Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын шатрын аварга шалгаруулах  тэмцээний аваргууд тодорчээ
Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний аваргууд тодорчээ. Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 11 өргөөс 7.5 оноо цуглуулж, Монгол Улсын 35 дахь аваргаар тодорсон байна.

Харин ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай 16 насандаа УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол олон улсын мастер Х.Итгэлт хүрэл медалиар энгэрээ мялааж, ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, Н.Содбилэгт нар шагналт байрт шалгарчээ.

Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнзул шинэ цолоо мялааж 11 өргөөс 10.5 оноогоор итгэл төгс түрүүллээ. Ингэснээр 2025, 2026 оны УАШТ-д дараалан алтан медалийн эзэн болов. Тэр тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө түрүүлэх болзлоо хангасан. Ингэхдээ 10 өрөг дараалан хожиж, бас нэгэн шинэ амжилт тогтоолоо. Тэрбээр мөнгөн медаль хүртсэн тамирчнаас 2.5 оноогоор илүү байжээ.

886795410_1423600052739366_6018369569961819213_n

Энэ ангилалд Монгол Улсын 27 дахь аварга, их мастер Т.Мөнхзул хоёр жил дараалан мөнгөн медаль хүртсэн бол шатрын олимпиадад Монголоос хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн кандитат мастер Х.Баясгалан хүрэл дээр буулаа. ФИДЕ мастер Н.Содгэрэлт, Э.Хүслэн нар шагналт байрт шалгарчээ.

УАШТ-д ангилал тус бүрдээ эхний таван байрт шалгарсан шатарчид энэ сарын 9-нд АНЭУ-ын Абу Даби хотод эхлэх багийн ААШТ-д оролцоно.

Хуваалцах