Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэнжийн мянгын замын ажил дуусаагүй байна

Дэнжийн мянгын зам буюу 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Баткубик" ХХК гүйцэтгэж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэнжийн мянгын замын ажил дуусаагүй байна
Дэнжийн мянгын замын ажил дуусаагүй байна. Зураг: МҮОНРТ

Дэнжийн мянгын зам буюу 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Баткубик" ХХК гүйцэтгэж байна. Тус компанийнхан уг замыг гурван хэсэгт хааж, “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг энэ сарын 4-нөөс 10 хоногийн хугацаатай засварлахаар болсон. Гэвч энэ сарын 14-ний орой энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөсөн ч дуусаагүй байна. “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг шинэчлэх хугацаандаа хоёр хэсэг газарт зам хаасан нь иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа. Гэтэл товлосон хугацаандаа замаа нээгээгүй бөгөөд өнөөдрийг болтол хучилтаа хийгээгүй байна.

Түлхүүр үг:Дэнжийн мянгын замын хучилтын ажил дуусаагүй байна
Хуваалцах